“МИНИЙ ЭХ ОРОН” СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН БОЛОН ЗОХИОН БИЧЛЭГИЙН УРАЛДААН
Монгол Улсын Засгийн газрын “Дэлхийн Монголчууд-II” цогц арга хэмжээний хүрээнд Монгол бахархлын өдрийг тохиолдуулан тус ЭСЯ-наас “Миний эх орон” сэдэвт гар зургийн болон зохион бичлэгийн уралдааныг Чех, Словак улсуудад аж төрж буй хүүхдүүдийн дунд зарлаж байна.
Зорилго: Хилийн чанад дахь монгол хүүхдүүдэд монгол хэл, соёл, түүх, өв уламжлалыг таниулах, өвлүүлэх, судлах, сурах сонирхлыг нэмэгдүүлэхэд оршино.
Хамрах хүрээ:
- 6-10 насныхан - гар зураг
- 11-16 насныхан - зохион бичлэгийн төрөлд тус тус хамрагдана.
Хүлээн авах хугацаа: 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл.
Илгээх хаяг:
- Velvyslanectví Mongolska, Na Marně 608/5, 160 00 Praha 6
- Зохион бичлэгийг цахимаар илгээж болно. Илгээх тохиолдолд [email protected] цахим шуудангийн хаягаар PDF хэлбэрээр ирүүлнэ үү.
- Бүтээлд овог нэр, холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг, цахим шуудангийн хаягийг заавал бичнэ үү.
Урамшуулал: Шалгарсан бүтээлд насны ангилал тус бүрээр ЭСЯ-ны өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр урамшуулна. Бүх бүтээлийг ЭСЯ-ны вебсайт, Фэйсбүүк хуудсанд байршуулж олны хүртээл болгоно.
Хүүхэд багачуудаа уралдаанд идэвхтэй оролцуулахыг эцэг, эхчүүд, асран хамгаалагчдад уриалж байна.
Асуух лавлах зүйл байвал ЭСЯ-ны [email protected] цахим хаягаар холбогдоно уу.