images

Өсвөрийн төгөлдөр хуурчид өндөр амжилт үзүүллээ

Үйл явдлын мэдээ

2018-11-17

209

БНЧУ-ын Плзен хотноо 33 дахь жилдээ зохион байгуулагдсан Б.Сметанагийн нэрэмжит олон улсын уралдаан болон Усти над Лабем хотноо 51 дахь удаагаа зохион байгуулагдсан “Virtuosi per musica di pianoforte” олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд манай улсын Хөгжим бүжгийн коллежийн долоон сурагч, гурван багшийн хамт амжилттай оролцлоо.

“Virtuosi per musica di pianoforte” олон улсын уралдааны 4 насны ангилалд өсвөрийн хийлчид авьяас, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс Хөгжим бүжгийн коллежийн сурагч Х.Хүслэн, О.Ганбаяр нар гуравдугаар байр, Г.Анар тусгай байрт шалгарч өндөр амжилт үзүүлсэн бол багш Ц.Шаравцэрэн, Г.Ганчимэг нарыг ур чадварын дипломоор шагнасан байна.