images

ЧЕХ УЛСАД СУРАЛЦАХ ОЮУТНУУД ПРАГАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

Үйл явдлын мэдээ

2024-09-06

78

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн шугамаар Чех улсад суралцах 21 оюутан 2024 оны 9 дүгээр сарын 4-нд Прага хотноо хүрэлцэн ирлээ. Манай оюутнууд эхний жилдээ Карлын Их сургуулийн Подебради хот дахь Хэл, мэргэжлийн сургалтын төвд  чех хэлийг гүнзгийрүүлэн үзэж, ирэх жилээс тус улсын инженер техник, технологийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад хуваарь авч суралцах юм. 2023-2024 оны хичээлийн жилд Илгээлт 2100 хөтөлбөрт хамрагдан ирсэн эхний 8 оюутан Прага хотын Техникийн Их сургуульд эхний жилдээ амжилттай суралцаж төгсөөд байна.
 
Ийнхүү монгол оюутнууд Чех улсад олноороо ирж суралцахад тус улсын Засгийн газраас манай улсад чех хэлний багш томилон ажиллуулж байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг болж байгааг талархан тэмдэглэж байна.
 
Элчин сайд Д.Гансүх оюутан залуусыг Прага хотын “Вацлав Хавел”-ын нисэх буудалд угтан авч, тэдэнд сурлагын өндөр амжилт хүсэв.