images

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Үйл явдлын мэдээ

2024-06-20

217

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Бүгд Найрамдах Чех Улсын Прага хот дахь 24 дүгээр Салбар комисс сонгуулийн санал авах ажлыг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 07:00 цагт эхлүүлэв. Тус Салбар комисст санал өгөхөөр нийт 443 сонгогч урьдчилан бүртгүүлж, сонгогчдын жагсаалтад бүртгүүлсэн болно.
 
Бүртгэл нь баталгаажсан иргэд 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдийн аль нэгэнд 07:00-22:00 цагийн хооронд ЭСЯ-нд ирж саналаа өгнө үү. Санал өгөхөөр ирэхдээ өөрийн Монгол Улсын иргэний үнэмлэх эсвэл Үндэсний гадаад паспортаа авч ирээрэй.
 
 
ЖИЧ: 2024 оны 6 дугаар сарын 14-ний дотор санал өгөх сонгогчдын жагсаалтад бүртгүүлээгүй иргэн сонгуульд санал өгөх боломжгүй.
 
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Прага дахь Салбар комисс