images

УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД

Үйл явдлын мэдээ

2024-06-18

226

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлж, бүртгэл нь баталгаажсан иргэд 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдийн аль нэгэнд 07:00-22:00 цагийн хооронд ЭСЯ-нд ирж саналаа өгнө үү.
 
 
  • Санал өгөхөөр ирэхдээ өөрийн Монгол Улсын иргэний үнэмлэх эсвэл Үндэсний гадаад паспортаа авч ирээрэй.
  • Бүртгүүлсэн иргэд сонгогчдын жагсаалтад бүртгэлээ баталгаажсан эсэхийг дараахь холбоосоор орж давхар шалгах боломжтой https://election.burtgel.gov.mn/
  • Энэ удаагийн Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд улс төрийн 21 нам, эвсэл оролцож байгаа бөгөөд гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар сонгох буюу нам, эвсэлд саналаа өгнө. Сонгуульд оролцож буй нам, эвслийн мэдээлэл, мөрийн хөтөлбөртэй дараахь холбоосоор орж танилцах боломжтой.

https://m-election.mn/main/cG9zdDo2NTQ5?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR3RCAlF2ExoSXmoKPcTbBSTD2EiuwFN2LCqr5flUToMyvtHv1CUWGSAeyk_aem_j_m8aM7MzvWepa9tbVL0Qg

 
Монгол Улсын иргэн Таныг Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна.
 
Жич: Иргэд саналаа өгөхөөр ирэхдээ ЭСЯ-наас консулын үйлчилгээ авах боломжтой.
2024 оны 6 дугаар сарын 14-ний дотор санал өгөх сонгогчдын жагсаалтад бүртгүүлээгүй иргэн сонгуульд санал өгөх боломжгүй.
 
Гадаад улсад суугаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулах Прага дахь Салбар комисс