images

ЧЕХ УЛСАД АЖ ТӨРЖ БУЙ ЭЭЖҮҮД “ЭХИЙН АЛДАР” ОДОНГОО АВЛАА

Үйл явдлын мэдээ

2024-05-30

150

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаар зарлигаар “Эхийн алдар” II зэргийн одонгоор шагнуулсан А.Гэрэлтуяа, Б.Дуламсүрэн, Б.Түвшинзаяа, Ж.Жаргалсайхан, С.Гантогтох, С.Саранцэцэг, Ч.Одмаа, Ч.Эрдэнэчимэг нарын ээжүүдэд өнөөдөр ЭСЯ-нд одонг нь гардуулж өглөө.
 
Элчин сайд Д.Гансүх одонтой ээжүүд болон үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөв.
 
Энэ ялдамд Чех улсад эцэг, эхийн хамт аж төрж буй хүүхдүүдэд Хүүхдийн баярын мэнд дэвшүүлж, эх орны ирээдүй болсон хүүхэд багачуулыг эрүүл саруул өсгөн хүмүүжүүлж, эрдэм боловсролтой иргэд болгохын төлөөх эцэг, эхчүүдийн үйлсэд амжилт хүсье.