images

“МОНГОЛ ТҮҮХЭН ГЭРЭЛ ЗУРАГТ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

Үйл явдлын мэдээ

2024-04-26

257

 
Элчин сайд Д.Гансүх хурлын нээлтэд оролцож хэлсэн үгэндээ зохион байгуулагчдад талархал илэрхийлж, Монгол Улсын төр, засгаас хилийн чанад дахь монгол судлалыг хөгжүүлж, дэмжлэг үзүүлэхэд онцгойлон анхаарч байгааг тэмдэглэв. Улмаар энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь Монголын түүх, соёл, хотжилт, шинжлэх ухаан, шашин, уламжлалын чиглэлээрх түүхэн, ховор, нандин гэрэл зургуудыг танилцуулж  Монголын түүх, соёлын өв сангаа өргөн хүрээнд судалж ирсэн гадаад орны эрдэмтдийн бүтээлүүдийг улам баяжуулах ач холбогдолтойг дурдлаа. 
 
 
Чех улсын Үндэсний музейн захирал М.Лукеш хурлын нээлт дээр хэлсэн үгэндээ тус музей нь 2025 онд Чингис Хааны тухай үзэсгэлэнг дэлгэн үзүүлэхээр манай улсын  Чингис Хаан үндэсний музейтэй хамтран бэлтгэлийг хангаж байгааг дурдсан бол Элчин сайд 2025 онд тохиох Монгол Улс, Чех улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хамтарсан ном, гэрэл зургийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаагаа мэдээлэв.