images

МОСТ ХОТЫНХОН “ЭХ ҮРСИЙН БАЯР”-ЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Үйл явдлын мэдээ

2024-06-03

176

БНЧУ-ын Мост хот дахь “Гэрэлт-ирээдүй” сургалтын төвөөс тус хотод ажиллаж амьдарч буй монголчуудтайгаа хамтран “Эх үрсийн баяр 2024” баярын арга хэмжээг 6 дугаар сарын 1-нд зохион байгуулав. 
 
Арга хэмжээний үеэр “Гэрэлт ирээдүй” сургалтын төвийн сурагчид морин хуур, үндэсний бүжиг, дуу дуулж цугласан олонд урлагын тоглолт үзүүлж сонирхуулав. Мөн хүүхдүүдийн дунд төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж шагнаж урамшуулав.
 
Арга хэмжээний үеэр Мост хотын Gestamp.sro үйлдвэр, Umart дэлгүүр, Мостын машины руль хийдэг хамт олон, Прага хотын андууд гэр бүлийн найзууд, Амин гүүр чуулган, Хеб хотын хамт олон хандив нийлүүлж нийт 250 хүүхдэд бэлэг гардуулж баярлууллаа. 
 
Мөн “Гэрэлт-ирээдүй” сургалтын төвийн анхны төгсөлт болж, монгол хэлээр уншиж, бичиж сурсан 6 хүүхдэд батламж гардуулав.
 
Тус арга хэмжээнд ЭСЯ-ны зөвлөх Б.Энхбаяр оролцож эх үрсийн баярын мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ иргэддээ УИХ-ын ээлжит сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав.