images

ЧЕХИЙН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ЧЕХ-МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ДАРГА С.БЕРКОВЕЦТЭЙ УУЛЗАВ

Үйл явдлын мэдээ

2024-05-16

296

Элчин сайд Д.Гансүх Чехийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын Парламентын бүлгийн дарга С.Берковецтэй уулзаж,  хоёр талын хамтын ажиллагааны сүүлийн үеийн мэдээллийг өгөв. Улмаар 2025 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж, Бүлгийн зүгээс дэмжиж, хамтран ажиллахыг хүсэв.
 
Ноён С.Берковец хоёр орны хоорондын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж, хамтын ажиллагааны үйл явдлуудыг чехийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилан, таниулахад анхаарч ажиллана гэв.
 
Төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын Парламентын бүлэг нь 8 гишүүнтэй бөгөөд бүлгийн дарга С.Берковец нь Төлөөлөгчдийн танхимд 3 удаа сонгогдон ажиллаж буй туршлагатай улс төрч юм. Тэрбээр Төлөөлөгчдийн танхимын Хэвлэл мэдээлэл, үг хэлэх эрх чөлөөг хариуцсан дэд хорооны дарга, Тээврийн дэд хорооны гишүүнээр тус тус ажилладаг.