images

ЧЕХ УЛС ДАХЬ МОНГОЛ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭСЯ-НД УУЛЗАЛТ ХИЙВ

Үйл явдлын мэдээ

2024-05-09

173

ЭСЯ-наас Чех улс дахь Монголчуудын холбоо, төрийн бус байгууллага, үйлдвэр, компанийн хэлмэрч, шүүхийн тамгатай орчуулагч, бизнес эрхлэгчид, урлаг, спортын салбарынхан, иргэдийн төлөөлөлтэй хийдэг уламжлалт уулзалтыг 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдөр ЭСЯ-нд зохион байгуулав.
 
Уулзалтад “RichMon”, "Монгол-Чех Залуусын ирээдүй хөгжил", “Чех-Монголын соёлын төв”, “Хос багана”, “Чех улсад суралцагч оюутан залуусын холбоо” зэрэг ТББ, орчуулагч, хэлмэрч Д.Ариунжаргал, Б.Мянганбаяр, П.Оюунчимэг, “Altai.mn”, “Shanyu”, “UB restaurant”, “Numur” компани, “Ahoj” сургалтын төв, үндэсний бөх, шагай харваа, сагсан бөмбөгийн тамирчдын төлөөлөл болон зарим компани, байгууллага, иргэдийн төлөөлөл зэрэг 60 орчим зочид оролцлоо.  
 
ЭСЯ-наас 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажил, үйлчилгээнийхээ талаар танилцуулж, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар болон бусад асуудлаар мэдээлэл өгч, хүрэлцэн ирсэн иргэдийн хүсэлтийг сонсож, санал солилцов. Тухайлбал, УИХ-ын 2024 оны сонгуульд хилийн чанадад аж төрж буй иргэд саналаа өгөхөөр бүртгүүлэхтэй холбоотой мэдээлэл, зааварчилга өгч, 2025 онд тохиох Монгол Улс, Чех улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж буй арга хэмжээний талаар ярилцаж, иргэд, олон нийтэд чиглэсэн арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулахаар тогтов.
 
Уулзалтын үеэр “Altai.mn” компанийн үүсгэн байгуулагч Л.Сэлэнгэ, “Shanyu” компанийн үүсгэн байгуулагч Ц.Алтанбал нарт Монгол Улсын Засгийн газрын шагнал Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” тэмдгийг, МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувгийн Чех улс дахь сурвалжлагч Ш.Номинзулд Монголын Залуучуудын Холбооны Тэргүүний залуу” тэмдгийг гардуулж, ЭСЯ-ны Өргөмжлөлийг Мост хотын Гэрэлт Ирээдүй төвд гардууллаа.