images

Сар шинийн золголт зохион байгууллаа.

Үйл явдлын мэдээ

2024-02-17

345

Цагаан сарын шинийн 8-ны өдрийг тохиолдуулан ЭСЯ-наас Чех улсад үйл ажиллагаа явуулдаг үндэсний хоол, аялал жуулчлалын “Altai.mn” компанитай хамтран Луу жилийн сар шинийн золголтыг тус компанийн “Гэр кэмп” цогцолборт зохион байгууллаа.
 
 
Золголт-уулзалтад Монгол судлаач, доктор И.Шима, Соёлын гавъяат зүтгэлтэн Д.Шагдарсүрэн, Чех улсад аж төрж буй өндөр настнууд, Чех дэх монголчуудын байгуулсан холбоо, ТББ, монгол судлаачид, монгол-чех хэлний албан ёсны орчуулагч, иргэд, урлаг, соёл, спорт, бизнесийн төлөөлөл, хамтран ажилладаг чехүүд зэрэг олон зочид оролцов.
 
Элчин сайд Д.Гансүх зочдод сар шинийн мэнд дэвшүүлж, өнгөрч буй 2023 онд ЭСЯ-наас хийж хэрэгжүүлсэн ажлууд, улмаар 2024 онд ялангуяа, иргэдэд чиглэсэн, тэдэнтэй хамтран ажиллах тоймтой арга хэмжээнүүдийн талаар товч танилцуулав.
 
Хүрэлцэн ирсэн зочид Цагаан сар болоод үндэсний өв соёлын талаар яриа өрнүүлж, 2024 онд зохион байгуулах аливаа арга хэмжээнүүдэд дэмжлэг үзүүлэх, хамтран оролцох талаараа санал солилцов. Чех улс дахь монгол залуучуудын “M Tunes” хамтлаг уран бүтээлээсээ толилуулж, жаахан монгол хүүхдүүд дээл, тоорцогоороо гоёсон байсан нь улам өнгө нэмсэн байв.
 
Уулзалт, арга хэмжээг дэмжиж ажилласан П.Шагдар захиралтай “Altai.mn” компанийн https://altai.cz ажил үйлс, хамт олонд амжилт хүсэхийн зэрэгцээ үйл явдлыг сурвалжилсан Үндэсний телевизийн Чех дэх сурвалжлагч Ш.Номинзул https://www.facebook.com/profile.php?id=100063787411247 гэрэл зурагчин Д.Эрдэнэбямба https://www.facebook.com/story.php?story_fbid=353116687693499&id=100089855104246&mibextid=WC7FNe мөн уран бүтээлчдэдээ дахин талархал илэрхийлье.