images

ЧЕХ УЛС ДАХЬ ҮНДЭСНИЙ БӨХИЙН “ШИРМЭЛ ЗОДОГТОН” НҮТББ-ЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Үйл явдлын мэдээ

2024-03-04

159

Чех улсад аж төрж буй манай үндэсний бөх сонирхогч зарим иргэний санаачилгаар байгуулагдсан “Ширмэл зодогтон” Үндсэний бөхийн холбоо НҮТББ-ын Тэргүүн О.Тунгалагдолгион тэргүүнтэй тус холбооны төлөөллийг ЭСЯ-нд хүлээн авч уулзав.
 
Уулзалтаар Холбооны зүгээс 2023 онд  зохиосон арга хэмжээнүүдийн талаар мэдээлж, 2024 оны ажлын төлөвлөгөөний талаар танилцуулав.
 
Элчин сайд Д.Гансүх монгол өв соёл, түүний дотор үндэсний бөхийг сурталчлах, түгээх үйлсийг түүчээлж явааг сайшаан тэмдэглэж, 2024 оны 7 дугаар сарын 6-ны өдөр болох Чех дэх Монголчуудын наадмын Үндэсний бөхийн барилдааныг “Ширмэл зодогтон” холбоотой хамтран зохион байгуулах асуудлаар ярилцав. Холбооны зүгээс дэг жаягийн багаа бүрдүүлж ажиллахаар болов.