ИЛГЭЭЛТ-2100 ХӨТӨЛБӨРИЙН ШУГАМААР ЧЕХ УЛСАД СУРАЛЦАЖ БАЙГАА ОЮУТНУУДТАЙ УУЛЗАВ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзлыг хангаж, МУИС-ийн бэлтгэл хөтөлбөрт хамрагдан улмаар Прага хотын Техникийн Их сургуульд суралцаж буй оюутнуудыг ЭСЯ-нд хүлээн авч уулзав.
Манай 8 оюутан инженер болон мэдээллийн технологийн чиглэлээр Европтоо тэргүүлэх Чехийн Техникийн Их сургуульд суралцаж байгаа бөгөөд Элчин сайд Д.Гансүх оюутнуудтай тэдний сурлага, аж байдлын талаар ярилцаж, хичээл номдоо шамдан сайн суралцахыг захилаа. Оюутнууд мэргэжлийн чиглэлийн хичээлүүдээс гадна чех хэлний хичээлд сууж байгаа нь нэн сайшаалтай байна. Уулзалтад Чех улсад суралцагч оюутан залуучуудын холбооны төлөөлөл хүрэлцэн ирж, шинээр ирсэн оюутнуудтай танилцаж, туршлагаасаа хуваалцав.
2024-2025 оны хичээлийн жилд Карлын Их сургуулийн чех хэлний бэлтгэлд хамрагдаж, цаашид Чехийн их, дээд сургуулиудад чех хэлээр суралцах оюутнууд одоо Монголдоо бэлтгэлээ хангаж байна.