images

МЕНДЕЛИЙН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАЖ БУЙ 3 МОНГОЛ ОЮУТАН БАГШИЙН ХАМТ ЭСЯ-НД ЗОЧЛОВ

Үйл явдлын мэдээ

2023-12-11

287

Элчин сайд Д. Гансүх Монгол Улс дахь Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM) төслийн хүрээнд Менделийн Их сургуульд солилцоогоор суралцаж буй ХААИС-ийн оюутнууд болон тус сургуулийн багш, доктор Ян Шебеста нарыг 12 дугаар сарын 8-нд ЭСЯ-нд хүлээн авч уулзав.
 
Менделийн Их сургууль нь STREAM төслийг хэрэгжүүлж буй олон улсын 12 их, дээд сургуулийн консорциумыг удирдан ажиллаж байна. Энэхүү төсөл нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, тогтвортой байдлыг сайжруулж, нэмүү өртөг шингээхэд дэмжлэг үзүүлэх; зорилтот сумдын ойн нөөцийн тогтвортой менежмент, биологийн олон янз байдлыг хэвээр хадгалах чадавхыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хэрэгжиж байна.
 
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Менделийн Их сургуульд оюутан суралцуулах боломж болон хамтын ажиллагааны бусад асуудлаар Элчин сайд, Др.Я.Шебста нар санал солилцов.
Элчин сайд сургууль дээрээ зохиогдсон эх орноо сурталчлах олон улсын оюутнуудын өдөрлөгт амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэнд оюутнууддаа баяр хүргэж, хичээл номондоо шамдан суралцахыг захив.