images

Элчин сайд Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооны Чех дэх төлөөлөлтэй уулзав

Үйл явдлын мэдээ

2023-11-23

352

Элчин сайд Д.Гансүх 2023 оны 11 дүгээр сарын 23-нд Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооны Чех улс дахь ТУЗ-ийн гишүүн Д.Тунгалаг, тус улсад оршин суугаа иргэдийн төлөөлөл П.Дэлгэр нарыг хүлээн авч уулзлаа.
 
Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо нь жил бүр чуулга уулзалт зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлэн “Оны шилдэг эмэгтэй”-г шалгаруулдаг уламжлалтай бөгөөд 2024 оны уулзалтаа Чех улсад зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдээлж,  холбооны үйл ажиллагаа болон арга хэмжээний талаар танилцуулж, ярилцлаа. Чех улсад аж төрж буй монгол эмэгтэйчүүдийн төлөөллийг чуулга уулзалтад оролцуулж, санал бодлыг сонсох, тэдэнд тулгамддаг асуудлыг хөндөж, шийдэл болон гарцын талаар хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ.
 
Элчин сайд тус холбооны ээлжит чуулга уулзалтын хэлэлцүүлгийн сэдвийн талаар саналаа хуваалцаж, арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллахаа илэрхийлэв.