images

ЭСЯ ОЛОН УЛСЫН ХАНДИВЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Үйл явдлын мэдээ

2023-11-12

255

Чех улс дахь ДТГ-уудын гэргий нарын Нийгэмлэгээс 2023 оны 11 дүгээр сарын 12-нд олон улсын хандивын арга хэмжээ зохион байгуулав. Энэ жилийн арга хэмжээ Чех улсын Тэргүүн хатагтайн ивээл дор зохион байгуулагдсан бөгөөд 55 орны ДТГ үндэсний соёл, урлагийн тоглолт үзүүлж, бараа болон хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гаргаж оролцов. 
 
Тус ЭСЯ арга хэмжээний соёл, урлагийн тоглолтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүллээ. Тоглолтод Чех улсын Үндэсний театрын жүжигчин, уран нугараач, Соёлын тэргүүний ажилтан Наранхүүгийн Халиунсүрэн морин хуурын Татлагын холбоо аятай хосолсон уран нугаралтын үзүүлбэр үзүүлж, олны таашаалыг хүртлээ.  
 
 
Хандивын аяны арга хэмжээгээр 2000 гаруй хүн зочилжээ.