images

Чех улсад аж төрж буй гадаадын иргэдэд зориулан Дотоод хэргийн яамнаас гаргасан гарын авлага

Чехэд оршин суугаа гадаадын иргэдэд зориулсан гарын авлага (Монгол хэл дээр)

2023-06-19

933

Чех улсад амьдарч буй иргэдэд зориулж, тус улсын Дотоод хэргийн яамны Гадаад иргэдийн интегрцчлалыг дэмжих төвөөс МОНГОЛ хэлээр гаргасан гарын авлагыг танилцуулж байна. Манай иргэдийн ихэнх нь энэхүү гарын авлагыг уншиж судалсан гэж найдаж байна. Гэвч хараахан уншиж, танилцаж амжаагүй хүмүүс ЗААВАЛ уншаарай. Цаашилбал, заавал хамрагдах дасан зохицох дамжаандаа хамрагдахад хялбар байх болно гэж итгэж байна. Мөн иргэд Чех улсад аж төрөхтэй холбоотой мэдээллийг бие биенээсээ асууж лавлаж байх нь зүйн хэрэг боловч ам дамжсан мэдээлэл буруу зөрүү ойлгогддог бололтой байдаг. Буруу зөрүү мэдээлэлтэйгээс болж, хохирсон хүмүүс байсаар байна. Иймд Танд хэрэгтэй энэхүү гарын авлагатай сайтар танилцахыг зөвлөж байна.
 
  • Иргэн Та Чех улсын тухай анхан шатны мэдээлэлтэй болно.
  • Иргэн Та эрх, үүрэг, хөдөлмөр болон бизнес эрхлэлт, эрүүл мэндийн үйлчилгээ, байр орон сууцны асуудлаа хэрхэн шийдэх, тус улсад хэрхэн хууль ёсны дагуу оршин суух зэрэг чухал мэдээлэлтэй болно.
  • Иргэн Та Чех Улсад ажил хийх, сурах, бизнес эрхлэх, гэр бүл нэгтгэх зорилгоор удаан хугацаагаар оршин суух эрх авахад шаардагдах нөхцөл болзлын талаар мэдээлэлтэй болно.
  • Иргэн Та Чех улсад ирэхээсээ өмнө “Дараагийн зогсоол – Чех улс” товхимлыг заавал уншаарай. Энэхүү товхимол нь Чех улсад амьдарч байгаа гадаадын иргэдэд эдлэх эрх үүрэгтэйгээ танилцахад нь туслана. Үүний зэрэгцээ гадаадын иргэдийн эрх ашгийн асуудлаар ерөнхий ойлголт өгч, аливаа асуудлаа бие даан шийдэх боломжийг олгодог.
  • Энд бидний бие биеэсээ асуудаг түгээмэл асуултууд хариулттайгаа байгаа.
 
Та дараахь холбоосоор орж гарын авлагуудтай танилцана уу.
 
Чех улсад аж төрж буй гадаадын иргэдэд зориулсан мэдээ, мэдээллийг холбоосоор орж https://www.vitejtevcr.cz/mn/ke-stazeni албан ёсны эх сурвалжааас авахыг иргэддээ зөвлөж байна.