images

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ҮНДЭСНИЙ ХООЛ, СОЁЛОО СУРТАЛЧЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

Үйл явдлын мэдээ

2023-06-13

341

Прага хотод суугаа Элчин сайдын яам БНЧУ дахь дипломат корпусын дунд зохиогддог үндэсний хоол, соёлын өдөрлөгт оролцож, тус улсад аж төрж буй монгол иргэд, аж ахуйн нэгж, уран бүтээлчидтэй хамтран улс орноо сурталчиллаа. 
 
ЭСЯ-ны асарт “Amazing Mongolia” гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, монгол ахуй, зан заншлыг харуулсан үзмэрүүд байршуулж, Монголд зочлох жилд зориулан гаргасан “Welcome to Mongolia” контентуудыг толилуулав. 
 
 
Мөн арга хэмжээний урлаг, соёлын нэгдсэн хөтөлбөрт “Түмэн агтын төвөргөөн” тэргүүтэй морин хуурын татлага, хөөмийн хослол, “Монгол домог” ардын бүжгийн үзүүлбэрийг багтаан үзүүлж, цугласан олны талархлыг хүлээлээ. 
 
Өдөрлөгт ийнхүү өргөнөөр оролцоход дэмжиж, үндэсний хоолны үйлчилгээ үзүүлсэн аялал, жуулчлалын “Гэр кэмп” компани, үндэсний хувцсаараа гоёж, асарт ирсэн зочдод монгол, чех, англи хэлээр танилцуулга хийж тусалсан хүүхдүүд, морин хуурчид, бүжгийн багш, хүүхдүүд, асраараа зочилсон иргэддээ талархал илэрхийлье.      
 
Зохион байгуулагчдын мэдээлснээр энэ удаагийн өдөрлөгт 51 орны ЭСЯ, Чехийн 60 гаруй аж ахуйн нэгж оролцсон бөгөөд ирж сонирхсон хүмүүсийн тоо 30 орчим мянга байсан байна.