images

МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙН “УРАН НҮҮДЭЛ” ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛОВ

Үйл явдлын мэдээ

2023-05-29

242

Монгол Улсаас Чех улсад суугаа ЭСЯ, “Чех-Монголын Соёлын төв” ТББ-аас Чех улсын “Спартак” шатрын клубтэй хамтран 2023 оны 5 дугаар сарын 20-нд ЭСЯ дээр 7-16 насны хүүхдүүдийн дунд 7-10 нас, 11-16 насны хоёр ангиллаар шатрын тэмцээн зохион байгууллаа.
 
Тэмцээнд Прага, Ческа Липа, Карловы Вары, Злин, Брно, Миловицэ, Пардубицэ, Хавличкув Брод, Брандис-над-Лабем, Страж-под-Ралскем болон Ичин хотуудаас хүүхдүүд ирж оролцов.
 
“Уран нүүдэл” шатрын тэмцээний 7-10 насны ангилалд Улсболдын Нандин,
Коритяакийн Сарангэрэлт, Дэлгэрсайханы Ариунтөгс, 11-16 насны ангилалд Дэлгэрдалайн Баяржавхлан, Даваахүүгийн Анунгоо, Энхтайваны Тэнгис нарын хүүхдүүд 1, 2, 3 дугаар байруудыг эзлэв.
 
Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад шүүгчээр ажиллаж, дэмжлэг үзүүлсэн Чех улсын “Спартак” шатрын клубын багш дасгалжуулагчдад Элчин сайдын яам, “Чех-Монголын Соёлын төв” ТББ болон эцэг, эхчүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
 
Хүүхдүүдээ шатрын спортод дуртай болгож, дэмжиж ажилладаг нийт эцэг, эхчүүдэд баяр хүргэж, сайн сайхныг ерөөе.