МОНГОЛ, ЧЕХИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИУД ХАМТРАН АЖИЛЛАНА
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч доктор, профессор Д.Рэгдэл, ШУА-ийн харьяа Палеонтологийн хүрээлэнгийн захирал доктор Х.Цогтбаатар нар 2023 оны 5 дугаар сарын 14-19-ний хооронд Бүгд Найрамдах Чех Улсад айлчилж, харилцагч, түншлэгч байгууллагуудын удирдлагатай уулзаж, хамтарсан судалгаа эхлүүлэх, динозаврын үзэсгэлэн гаргах зэрэг хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Айлчлалын үр дүнд хоёр улсын ШУА хоорондын хамтын ажиллагааны Хэлэлцээрт ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, БНЧУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч Эва Зажималова нар 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гарын үсэг зурав. Мөн Монгол Улсын ШУА, Чех улсын Үндэсний музейн хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт доктор, профессор Д.Рэгдэл, Үндэсний музейн захирал Михал Лукеш нар 5 дугаар сарын 18-нд гарын үсэг зурлаа.
Манай төлөөлөгчид ЭСЯ-ндаа зочлов.