images

ӨРГӨМЖИТ КОНСУЛ П.РЕЙХРТЭД ЭКЗЕКВАТУР ГАРДУУЛАВ

Үйл явдлын мэдээ

2023-03-28

326

Элчин сайд Д.Гансүх 2023 оны 3 дугаар сарын 27-нд Чех улсын Храдец Краловэ хот дахь манай Өргөмжит консул П.Рейхртыг хүлээн авч уулзаж, манай талаас түүний Өргөмжит консулаар ажиллах хугацааг сунгасантай холбогдуулан суугаа орны Гадаад хэргийн яамнаас экзекватур буюу ӨК-ын үүргээ гүйцэтгэх зөвшөөрөл олгосныг гардуулж өгөв.
 
Тэрбээр өнгөрсөн хугацаанд Монгол, Чехийн хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажилласан бөгөөд 2022 онд Чехийн бизнес эрхлэгчдийн хамт Монголд 2 удаа очиж ажилласан. Орон сууцны төсөл хэрэгжүүлж байгаагаас гадна Монголд барилгын дулаалга, шар айрагны хамтарсан үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн тэрбээр Монголын соёл, зан заншлыг таниулахад анхаарч ажилладаг бөгөөд тойрогтоо болсон олон үндэстний соёлын өдөрлөгт хотын монголчуудтай хамтран оролцож ирсэн. Өргөмжит консул бээр эдгээр үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх, улмаар Монгол, Чехийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, монголчуудын эрх ашгийн төлөө тодорхой ажлууд төлөвлөж байгаагаа ярьж, дэлгэрэнгүй танилцуулахаар болов.