images

ЧЕХ, СЛОВАК УЛСУУДАД АЖ ТӨРЖ БУЙ ИРГЭДИЙН МЭДЭЭЛЭЛД: ЭХИЙН АЛДАР ОДОНГИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВНА

Үйл явдлын мэдээ

2023-01-06

300

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 6 хүүхэд төрүүлж өсгөсөн бол “Эхийн алдар”- I, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн бол “Эхийн алдар” II зэргийн одонгоор шагнадаг билээ. Төрүүлж өсгөсөн хүүхдийн тоонд үрчилж авсан хүүхэд орох бөгөөд харин түүнийг 3 нас хүрэхээс нь өмнө үрчилж авсан байх журамтай.
 
Үүнтэй холбогдуулан Эхийн алдар I, II зэргийн одон авах болзол хангасан иргэд материалаа бүрдүүлж, 2023 оны 2 дугаар сарын 20-ний дотор ЭСЯ-нд авчирч өгнө үү. Бүрдүүлэх материал:  
  • Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан өөрөө бичсэн өргөдөл;
  • Өргөдөл гаргагч (ээж)-ийн иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар (БАГА ХҮҮХЭД НЬ 1 НАС ХҮРСЭН БАЙХ);
  • Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг 3 наснаас нь өмнө үрчилж авсан байх);
  • Эхийн алдар зэргийн одон авах эхчүүд II зэргийн одонгийн үнэмлэхийн хуулбарыг хавсаргах;
  • Анкет зэрэг болно.
Анкетыг дараахь холбоосоор орж авч болно. https://drive.google.com/file/d/1tD4c3IHVGegbghvnxZ37gAql-GVOYZgw/view
Материал бүрдүүлэхтэй холбоотой асуудлаар ЭСЯ-ны  775874222 утас, ФБ-ийн мессежээр хандана уу.