ЦЭРГИЙН АЛБА ХААХ НАСНЫ ИРГЭДИЙН АНХААРАЛД

2024-09-27


Монгол Улсын Үндсэн хуулийн 17.1.4-т Монгол Улсын иргэн нь “эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үндсэн үүрэг хүлээдэг билээ.
 
Цэргийн албаны тухай хуульд заасны дагуу цэргийн алба нь цэргийн жинхэнэ алба болон цэргийн бэлтгэл албанаас бүрдэх бөгөөд цэргийн жинхэнэ албыг хугацаат болон цэргийн гэрээт алба, ахлагчийн алба, офицерын албаар хаадаг. Мөн цэргийн дүйцүүлэх албыг биеэр дүйцүүлэх болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хааж болдог.
 
Чех болон Словак улсад аж төрж буй иргэдийн хувьд цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах мэдэгдэл хүлээн авсан тохиолдолд ЭСЯ-нд Монгол Улсын иргэний баримт бичиг болон суугаа улсад оршин сууж буйг нотолсон баримт бичгийн хамт өөрийн биеэр ирж, гадаад улсад оршин суугаа тухай тодорхойлолт авах боломжтой.
 
Цэргийн албаны тухай хуульд заасны дагуу гадаадад хувиараа ажил, хөдөлмөр эрхэлж байсан, эсхүл цагаачлан амьдарч байсан шалтгаанаар цэргийн жинхэнэ албаны татлагад ороогүй иргэнийг эх орондоо эргэж ирсний дараа цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаалгаж, төлбөрийг нөхөн төлүүлдэг болно.
 
Цэргийн жинхэнэ албыг хаах, дүйцүүлэн хаах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй мэдээллийг иргэн Та харьяа аймаг, нийслэл /дүүрэг/-ийн цэргийн штабаас авахыг зөвлөж байна.