САЙД Б.БАТЦЭЦЭГ ЧЕХ УЛС ДАХЬ ОЛОН УЛСЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2023-05-22


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Чех улс дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Тэргүүн П.Чапыг хүлээн авч уулзаж, тус байгууллагын зүгээс манай иргэдийн оршин суугаа улсдаа дасан зохицох, гэмт хэрэг зөрчилд орохоос урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд эх орондоо буцахад нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Ноён П.Чап тус байгууллагын зүгээс хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна гээд тухайлбал, ирэх хүмүүсийг Чех улсад ирэхээс нь өмнө мэдээлэл, зөвлөгөө өгч тодорхой бэлтгэлийг хангах зэрэгт анхаарч байгаагаа ярилаа.