МОНГОЛ, СЛОВАКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА - 2022 ОНД

2023-01-11


Монгол, Словакийн уламжлалт найрсаг харилцаа хэвийн өрнөж байна. 2023 онд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. 2022 онд Монгол, Словакийн хамтын ажиллагаанд өрнөсөн онцлог үйл явдлаас танилцуулбал:  
 
  • Элчин сайд Д.Гансүх 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай З.Чапутовад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
  • Словак улс дахь Монгол Улсын Өргөмжит консул П.Славикийн ажиллах хугацааг сунгаж, үүрэгт ажилд нь оруулав.
  • Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол, Словакийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг Талууд эцэслэн тохиролцож, үзэглэв.
  • Словак-Монголын Худалдааны танхим байгуулагдаж, тус Танхимын Ерөнхийлөгч И.Чарногурский тэргүүтэй Словакийн бизнесийн төлөөлөгчид 2022 оны 9 дүгээр сарын 19-27-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлав.
  • МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Словак-Монголын Худалдааны танхимын Ерөнхийлөгч И.Чарногурский нар 2022 оны 9 дүгээр сарын 23-нд худалдааны танхим хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. 
  • Братислав хотын Эдийн засгийн сургуулийн төлөөлөгчид 2022 оны 9 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллах үеэрээ СЭЗИС-ийн удирдлагатай уулзаж, их сургуулиуд хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов​​​​​​​
 
***