Монгол бичигтээ цахимаар суралцъя

2023-01-03


Монгол хэл, бичиг бол Монгол үндэстний нэгдмэл үнэт зүйлсийн бүрдэл билээ (Алсын хараа-2050: Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого).
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс “Монгол бичиг” аппликейшн гаргасныг танилцуулж байна. Монгол бичгээ сурахыг хүсэж буй хүн бүхэн энэхүү аппликейшны тусламжтайгаар бие даан суралцах, мэдлэгээ бататгаж чадна гэдэгт итгэлтэй байна.
 
“Монгол бичиг” аппликейшн одоогоор “Android” үйлдлийн системд ажиллаж байна. Удахгүй “IOS” үйлдлийн системд ажиллана.
 
Монгол Улс 2025 он гэхэд хос бичигтэн болох зорилт тавиад ажиллаж байна.
 
Аппликейшныг дараахь холбоосоор татан авна уу.