Монгол – Словакийн харилцаа
2022-11-16
Монгол Улс Словак Улстай 1993 оны 1 дүгээр сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон. Манай улс Словак улсыг Чех улсаас хавсран суудаг. Словак улс Монгол Улсыг БНХАУ-аас хавсран суудаг.
Харилцааны эрх зүйн үндэс:
-
2017 - Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр
-
2011 - Монгол, Словакийн хоёр талын харилцааг зохицуулж буй хэлэлцээрүүдийн тухай Монгол Улсын Засгийн газар, Словак Улсын Засгийн газар хоорондын протокол
-
1992 - Дипломaт, aлбaн пaспорт бүхий иргэд хaрилцaн визгүй зорчих тухaй Монгол Улсын Засгийн газар, ЧСХБНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
Монгол-Словакийн хооронд хийгдсэн айлчлалууд:
Монголын талаас:
-
1995 - Гадаад харилцааны дэд сайд Ч.Баатар
-
2018 - Гадаад харилцааны сайд Д.Цотгбаатар
Словакийн талаас:
-
2000 - ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Хлебо
-
2013 - Улаанбаатар хотноо болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хуралд Словак Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцаа, Европын асуудал эрхэлсэн сайд М.Лайчак оролцсон
-
2013 - ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Буриан, Эдийн засгийн яамны ТНБД П.Павлис, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны ТНБД М.Лако Бартосова
-
2016 - АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад Ерөнхий сайд Роберт Фико оролцсон
-
2017 - Шадар сайд П.Пеллегрини
Хөгжлийн тусламж:
Словакийн Засгийн газраас үзүүлсэн 2 сая орчим еврогийн Хөгжлийн тусламжийн хүрээнд Монгол Улсад дараахь төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.
-
Монгол мал, үхрийн удам, үржүүлэг сайжруулах төсөл
-
Хэнтий аймагт ой модны генийн сангийн хөгжил төсөл
-
Сарлагийн бяслаг боловсруулах төсөл
-
Улаанбаатар хотод зам, гүүр барих төсөл
-
Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асран хамгаалах төвийг хөгжүүлэх төсөл
Монгол Улсын гадаад худалдааны статистик мэдээллийг дараахь холбоосоор авах боломжтой. Үүнд:
-
Гадаад харилцааны яам https://mfa.gov.mn/
-
Гаалийн ерөнхий газар http://www.ecustoms.mn/
-
Үндэсний статистикийн хороо https://www.nso.mn/
-
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим https://www.mongolchamber.mn/