Гадаад паспорт

2022-12-09


Чех Улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гадаад паспортын хугацаа дууссан, ямар нэг шалтгаанаар алдаж үрэгдүүлэх, гэмтээх, түүнчлэн 2002 оны 11 дүгээр сараас өмнө олгогдсон буюу хуучин гадаад паспорттой тохиолдолд Е серийн буюу үндэсний энгийн гадаад паспорт шинээр авна. Гадаад паспорт шинээр авахад дараахь бичиг баримтыг бүрдүүлж, ЭСЯ-нд өөрийн биеэр авчирна:
 
1. Гадаад паспорт авах тухай хүсэлт илэрхийлсэн өргөдөл (Өргөдлийг монгол хэлээр бичих бөгөөд өргөдөлдөө өмнө хэрэглэж байсан паспортоо алдаж үрэгдүүлсэн, гэмтээсэн бол шатгааныг тодорхой тайлбарлаж, өөрийн амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягийг тодорхой бичсэн байна)
 
2. Гадаад паспорт захиалах мэдүүлэг бөгөлсөн байх
 
3. Паспортоо алдаж, үрэгдүүлсэн тохиолдолд үүнийг магадласан цагдаагийн байгууллагын тодорхойлолт
 
4. Гэмтсэн, хуудас дууссан, цаашид ашиглах боломжгүй болсон паспортын эх хувь, эсвэл хуулбар
 
5. 16 наснаас дээш насны иргэд иргэний цахим үнэмлэхний хуулбар, 16 нас хүрээгүй хүүхдийн хувьд төрсний гэрчилгээ, эцэг эхийн гадаад паспорт, эсвэл цахим иргэний үнэмлэхний хуулбар
 
6. Дөрвөн хувь цээж зураг (зураг нь 3,5 х 4,5 см хэмжээтэй, сүүлийн 6 сарын дотор авахуулсан, цагаан дэвсгэртэй, малгай, нүдний шилгүй, эгц дух, чих ил гаргасан, зурагнаас буулгаагүй, дүрэмт хувцасгүй авахуулсан зураг байх)
 
7. Паспортын төлбөр
 
Үндэсний энгийн гадаад паспорт захиалахад зургийг дижитал хэлбэрээр хүлээн авах журам үйлчилж эхэлсэнтэй тул гадаад паспортын зургийг дараахь зааврын дагуу илгээнэ үү. 
 
Иргэн та  https://photo.burtgel.gov.mn/ холбоосоор орж өөрийн зургийг оруулна.
 
Зураг оруулахтай холбоотой видео зааврыг https://www.facebook.com/watch/?v=657803045733197&ref=sharing холбоосоор орж үзнэ үү.
 
Паспортын зурганд тавигдах ерөнхий шаардлагууд:
 

1. Нүүрний хэсэг цээж зургийн 90 хувийг эзэлсэн байх

2. Өөрийн нүүр царайг халхалсан нүдний шилгүй, малгай өмсөөгүй, чих, дух, хөмсөг ил байх
 
3. Цээж зургийн арын дэвсгэр цагаан өнгөтэй байх
 
4. Зургийн ард хаалга, цонх, тавилга гэх мэт зургийн чанар стандартад нөлөөлөх зүйлсийг оруулаагүй байх,
 
5. Зургийн хэмжээ нь 413рх Х 531рх байх, (хэмжээ таарахгүй тохиолдолд зургийг хүлээн авах боломжгүй)
 
6. Зургийг сүүлийн 1 сарын дотор авхуулсан байх.
 
АНХААРАХ ЗҮЙЛС:
 
  • Дүр төрхийн өөрчлөлт орсон бол холбогдох баримт бичгийг улсын бүртгэгчид өгсний дараа бүртгэл хийгдэнэ.
  • Зураг илгээгдээгүй тохиолдолд гадаад паспорт бүртгэх боломжгүй болно.
  • Энэ нь зөвхөн зурагтай холбоотой мэдээлэл бөгөөд паспорт захиалахад бүрдүүлдэг бусад материал хэвээрээ байх болно.
  • Дижиталаар илгээсэн зургаа эх хувиар нь үндсэн материалдаа зайлшгүй хавсаргах шаардлагатай.