Гэрлэсний бүртгэл

2022-12-08


Чех Улсад оршин суугаа Монгол Улсын иргэд хоорондоо эсхүл гадаад улсын иргэнтэй гэрлэх бол гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгоно. Гэрлэх хосууд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-7.6 дугаар зүйлд заасан дараахь бичиг баримтыг бүрдүүлж, өөрсдийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд: 
 
1. Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлгийг авч үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх
 
2. Гэрлэлтээ бүртгүүлэх талаар Хосууд ЭСЯ-д хандаж өргөдөл гаргана. Өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн ургийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, өөрсдийн Чех улсад амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаар, мөн гэрчүүдийн регистерийн дугаар, овог, нэр,  гарын үсэг зурсан байна. Гэрлэхийг хүсэгчдийн аль нэг нь гадаад улсын иргэн бол  өргөдлөө өөрийн хэл дээр бичиг шүүхийн тамгатай орчуулагчаар орчуулж ирэх
 
3. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний цахим үнэмлэх, гадаад паспорт (эсхүл хуулбар ар, өвөр)
 
4. Төрсний гэрчилгээ
 
5. Эрүүл мэндийн тодорхойлолт буюу тухайн оршин сууж буй газрын өрхийн эмчээс авсан гэрлэгсдийн эрүүл мэндийн тухай тодорхойлолт (ДОХ, сүрьеэ, сэтгэцийн өвчний талаар тодорхойлолтод заавал дурдсан байх)
 
6. Гэрлэхийг хүсэгчид өмнө нь гэрлэж байгаагүй тухай, хэрэв гэрлэлтээ цуцлуулсан бол гэрлэлт бүртгэлгүй гэсэн лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас авч, хуулбарыг хавсаргасах
 
7. Монгол Улсын иргэнтэй гэрлэх гадаад улсын иргэний хувьд мөн адил Улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-7.6 дугаар зүйлд заасан материал бүрдүүлнэ. (монгол хэлний баталгаат орчуулагчаар орчуулуулсан байх)
 
8. Чех улсын хууль тогтоомжийн дагуу гадаадын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлсэн Монгол Улсын иргэн гэрлэсний бүртгэлд бүртгүүлэх бол энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу тус тусдаа гаргасан өргөдөл (гадаадын иргэн нь эх хэл дээрээ бичсэн өргөдлөө баталгаажуулж, монгол хэлний баталгаат орчуулагчаар орчуулуулсан байх) Чех улсын эрх бүхий байгууллагаас олгосон гэрлэснийг нотолсон баримт бичгийг хавсаргана (Чех улсын гэрлэлтийн гэрчилгээг баталгаажуулж, монгол хэлний баталгаат орчуулагчаар орчуулуулсан байх)
 
9. Бүртгэлийн хураамж
 
Жич: ЭСЯ гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосныг бүртгэж ХААТР-15 маягтыг дээрх баримт бичиг, гэрлэхийг хүсэгчдээс өгсөн мэдээлэлд тулгуурлан бөглөж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр албан ёсоор гэрлэлтийг бүртгэж баталгаажуулдаг журамтай. Энэ үйл явц 2-3 сарын дотор баталгаажна.