Төрсний бүртгэл

2022-12-08


Иргэний улсын бүртгэлий тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шинэ төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлэх бөгөөд хэрвээ 30 хоногоос хэтэрсэн тохиолдолд УБЕГ-аас төрөлт бүртгэлгүй лавлагаа заавал авна. Бүртгэл хийлгэхэд мөн хуулийн 6.1-д заасан дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
1. Гэрлэлтийн баталгаатай эцэг эхээс төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авахад
 
  • Эцэг, эхийн иргэний цахим үнэмлэхний хуулбар (www.e-mongolia.mn цахим хуудаснаас авсан лавлагаа байж болно)
  • Эцэг, эхийн гадаад паспорт
  • Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа
  • Чех төрсний гэрчилгээ
  • Эцэг, эхийн  гэрлэлтийн баталгаа
  • Өргөдөл
  • Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг
  • Хүүхдийн 2 хувь паспортын зураг
  • Бүртгэлийн хураамж
 
2. Иргэний бүртгэлийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ төрсөн эцгийн овог, нэрээр бүртгүүлж төрсний бүртгэл хийлгэхэд дараахь бичиг баримтыг нэмж бүрдүүлнэ:
 
  • Эхийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
  • Эцэг, эхийн тус тусдаа эцэг тогтоон бүртгэж, төрсний гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл
 
3. Ээж өөрөөр хүүхдээ овоглож төрсний гэрчилгээ авахад дараахь бичиг баримтыг нэмж бүрдүүлэнэ:
 
  • Эхийн гэрлэлт бүртгэлгүй лавлагаа
  • Гэрлэлтээ цуцлуулаагүй тохиолдолд нөхрийн эхээр нь овоглохийг зөвшөөрсөн тодорхойлолтыг баталгаажуулж хавсаргана.
 
Жич: Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн бол тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдийг бүртгүүлэхэд энэ хуулийн 6.1-д заасан баримт бичгээс гадна хүүхдийг Монгол Улсын иргэнээр төрсний бүртгэлд бүртгүүлэх тухай эцэг, эх харилцан тохиролцож тус тусдаа гаргасан өргөдлийг хүүхэд төрсөнөөс хойш 30 хоногийн дотор хавсаргаж, Монгол Улсын төрсний гэрчилгээ авч болно. (Гадаадын иргэн эцэг/эх нь бол өргөдөлийг баталгаажуулж, монгол хэлний баталгаат орчуулагчаар орчуулуулсан байх)