Цахим үнэмлэх авахад бүрдүүлэх бичиг баримт

2022-12-08


Иргэний шинэчилсэн бүртгэл
 
Нэг. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар Монгол Улсын иргэн 16 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэх авах үүрэгтэй. Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, эцэг, эх, эсвэл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийг бүрдүүлж Монгол Улсын иргэн Элчин сайдын яаманд заавал өөрийн биеэр ирж хурууны хээгээ өгч иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдана. Иргэний бүртгэлд хамрагдахдаа дараахь бичиг баримтуудыг бүрдүүлэн ирнэ. Үүнд:
 
1.     Төрсний гэрчилгээний хуулбар, лавлагаа
2.     Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар
3.     Цахим үнэмлэхний, үйлчилгээний хураамж
 
Хоёр. 25, 45 нас хүрсэн иргэнд тухайн насанд хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхээ сольж олгохын зэрэгцээ овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, регистерийн дугаар, хүйс өөрчлөгдсөн эсвэл дүр төрхийн өөрчлөлт орсон бол шалтгааныг нотлох эмчийн бичгийг хавсарган ирснээр солих зохицуулалттай.
 
Иргэний  бүртгэлд хамрагдах Монгол Улсын иргэн Элчин сайдын яаманд өөрийн биеэр ирж хурууны хээгээ өгөх шаардлагатай. Иргэний бүртгэлд хамрагдахдаа дараахь бичиг баримтуудыг бүрдүүлэн авч ирнэ. Үүнд:
 
1.     Гадаад паспорт, өмнөх иргэний үнэмлэхийн хуулбар
2.     Төрсний гэрчилгээний хуулбар, лавлагаа
3.     Цахим үнэмлэхний, үйлчилгээний хураамж
 
Бүртгүүлэх иргэд өөрсдийн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугчаар бүртгүүлсэн хаягаа тодорхой мэдэж байх шаардлагатай. Бүртгэлийн ажилтан шинэчилсэн бүртгэлд бүртгүүлснийг нотолж, Иргэний улсын бүртгэлийн №31 дугаар маягтыг хэвлэн гарын үсэг зуруулах ба бүртгүүлсэн тасалбар (бар код бүхий)-ыг танд өгнө. Энэхүү тасалбар нь шинэчилсэн бүртгэлтэй холбоотой аливаа асуулт, лавлагаа авахад хэрэг болно.  
 
Шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсний дараагаар УБЕГ-ын https://burtgel.gov.mn/ цахим хуудас, 1890 лавлах утсанд хандаж регистрийн дугаар, бүртгүүлсэн бүртгэлийн тасалбарын дугаараа (бар код) оруулж таны мэдээлэл бүртгэлд орсон эсэхийг шалгана уу. Дунджаар 90 хоногийн хугацаанд иргэний шинэчилсэн бүртгэл баталгааждаг.