МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД ЧЕХ УЛСЫН ПАРЛАМЕНТЫН СЕНАТЫН ТАНХИМЫН ДАРГА МИЛОШ ВИЙСТРЧИЛ БАРААЛХАВ

2025-05-02


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын дарга Милош Вийстрчил 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр бараалхав.
 
Уулзалтын үеэр Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тэр дундаа Монгол, Чехийн хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа талууд илэрхийлэв. Сенатын танхимын дарга Милош Вийстрчил Монгол Улс ардчилал, хүний эрх, ардчилсан парламентын тогтолцоог тууштай хангаж, бүс нутагтаа энэ чиглэлээр үлгэр дууриалал болж буйг онцлон тэмдэглэлээ.
 
Сенатын танхимын дарга Милош Вийстрчил Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн үдийн зоог барьж, Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлалд нь амжилт хүсэв.
 
Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхим нь 81 суудалтай бөгөөд гишүүд нь 6 жилээр сонгогддог. Тэдний 3/1-ийг хоёр жил тутамд нэг мандаттай 27 тойргоос сонгодог.