МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД ЧЕХ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДЭД ДАРГА БАРААЛХАВ

2025-05-02


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд дарга, хатагтай Олга Рихтерова 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр бараалхав.
 
Уулзалтын үеэр талууд 75 жилийн түүхтэй уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, аюулгүй байдлын чиглэлээр гүнзгийрүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотолж, энэхүү үйл хэрэгт Парламентын бүлэг хоорондын нягт хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэхийг онцлов.
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төлөөлөгчдийн танхимын Хүндэт зочны дэвтэрт дурсгалын үг бичиж, гарын үсэг зурлаа.
 
Уулзалтад УИХ дахь Монгол – Чехийн Парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Төлөөлөгчдийн танхим дахь Чех – Монголын Парламентын бүлгийн дарга, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Станислав Берковец нарын албаны хүмүүс байлцав.
 
Парламентын Төлөөлөгчдийн танхим нь 200 гишүүнээс бүрддэг бөгөөд 4 жилийн хугацаатай сонгогддог. Сонгуулийн пропорциональ тогтолцоотой, 5 хувийн босго тавьдаг.