МОНГОЛ, ЧЕХИЙН ЗАРИМ ИРГЭДЭД ТӨРИЙН ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛАВ
2025-05-02
Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, монгол, чехийн дараахь иргэдийг төрийн одон, медалиар шагнасныг 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гардуулав. Үүнд:
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
-
Монгол-Чех хэлний албан ёсны орчуулагч, хэлмэрч Базаржавын Мянганбаяр,
Алтан гадас одонгоор:
-
Монгол-Чех хэлний албан ёсны орчуулагч, хэлмэрч Хишигжаргалын Байсүрэн,
-
Монгол-Чех хэлний албан ёсны орчуулагч, хэлмэрч Айлиагийн Цогзолмаа,
-
Чех Улс дахь Шагайн нумт харвааны салбар зөвлөлийн тэргүүн Цэвэгмидийн Хандсүрэн,
-
“Монголчуудын нэгдэл” ТББ-ын тэргүүн, Монгол-Чех хэлний албан ёсны орчуулагч, хэлмэрч Дашнямын Ариунжаргал,
-
Монгол-Чех хэлний албан ёсны орчуулагч, хэлмэрч Чимэддагвын Ундрах,
-
“Cars Volant” компанийн үүсгэн байгуулагч, захирал Нарангэрэлийн Баярмагнай,
-
Ледце хот дахь Азийн бяцхан музейг үүсгэн байгуулагч Балдандоржийн Ариунзул,
-
“Shanyu” компанийн үүсгэн байгуулагч, захирал Цэдэнбалын Алтанбал,
-
Монгол-Чех хэлний албан ёсны орчуулагч, хэлмэрч Оюунчимэг Пресова,
-
Үндэсний бөхийн улсын цоллооч, засуул Равжирын Банзар,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
-
Чех Улс дахь Шагайн харвааны салбар холбооны тэргүүн Чулуунбаатарын Наранбаатар,
-
Нийгмийн сайн дурын ажилтан Дагвасүрэнгийн Жагармаа,
-
Монгол-Чех хэлний албан ёсны орчуулагч, хэлмэрч Эрхбаярын Бөхбилэгт,
-
“Mondrive” компанийн үүсгэн байгуулагч, орчуулагч Баясгалангийн Цолмончимэг,
-
“Баянмонгол” ТББ-ын тэргүүн Пүрэвсүрэнгийн Ялалт,
-
“Хос багана” ТББ-ын тэргүүн Төрмөнхийн Мөнх-Эрдэнэ,
-
“Чикара сүши” зоогийн газрын үүсгэн байгуулагч Батчулууны Ганчулуун,
-
Нарны циркийн жүжигчин, уран нугараач Наранхүүгийн Халиунсүрэн,
-
“Захас” компанийн үүсгэн байгуулагч, захирал Мартын Одгариг,
-
“Алтай.мн” компанийн үүсгэн байгуулагч, захирал Лхагвасүрэнгийн Сэлэнгэ,
Найрамдал медалиар:
-
Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын Парламентын бүлгийн дарга Станислав Берковец,
-
Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн яамны Эрх зүй, консулын асуудал хариуцсан Тэргүүн захирал Мартин Смолек,
-
Бүгд Найрамдах Чех Улсын Үндэсний музейн Ерөнхий захирал Михал Лукеш,
-
Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны Олон улсын харилцаа, Европын холбооны газрын захирал Ладислав Бановец,
-
НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын тэргүүн Петр Чап нарыг шагналаа.
Төрийн одон, медаль гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хилийн чанадад эх орноо сурталчлах таниулах, Монгол иргэдэд дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийнхүү төрийн одон, медаль гардуулж байгаагаа тэмдэглэж, төрийн одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн тус улсын Цэргийн хөгжмийн чуулгын хөгжимчид хүрэлцэн ирж, хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлэв.