Итгэмжлэл цахимаар илгээх
2025-07-07
Нотариатын үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэнтэй холбогдуулан нотариатын үйлчилгээ авах иргэд нэн тэргүүнд consul.notary.mn/login цахим хуудсанд нэвтэрч, цахим итгэмжлэл боловсруулах системд бүртгүүлэх шаардлагатай.
Цахим нотариатын системд бүртгүүлэх зааварыг энд дарж үзнэ үү.
Бүртгэл үүсгэснээр итгэмжлэл үйлдэх боломжтой болох бөгөөд итгэмжлэлийг үйлдэх дэс дараатай энд дарж танилцана уу.
Анхаарах зүйлс:
- Итгэмжлэл үйлдэгч зөвхөн өөрийн бүртгэлээрээ орж итгэмжлэл үйлдэнэ.
- Итгэмжлэлийг криллээр бичих бөгөөд итгэмжлэлийн хүчинтэй хугацаа 3 хүртэлх жил байж болно.
- Итгэмжлэлтэй холбоотой мэдээлэл болон итгэмжлэлийг хүлээн авах төлөөлөгчийн хувийн мэдээллийг (ургийн овог, овог, нэр, регистрийн дугаар, хаяг, утас г.м) сайтар нягталж, үнэн зөв бичнэ.
- Итгэмжлэл үйлдэхдээ итгэмжлэлтэй холбоотой хавсралт материалыг (үндэсний энгийн гадаад паспорт, иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ г.м) системд оруулж, хавсаргана.
- Итгэмжлэлийг ЭСЯ-нд ирсэн хойноо иргэдийг хүлээн авах танхимд байршуулсан компьютерт бичих боломжтой.
- Итгэмжлэлийг ЭСЯ-нд өөрийн биеэр ирж, баталгаажуулна.
- Таны итгэмжлэлийг ЭСЯ цахим нотариатын системээр дамжуулан Монгол Улс руу илгээх бөгөөд итгэмжлэлийн зүүн доод буланд байрлах QR код болон үсгэн кодыг Та өөрийн итгэмжлэлийг хүлээн авах этгээдэд илгээх шаардлагатай.
- Итгэмжлэл хүлээн авагч нь Таны илгээсэн QR код болон үсгэн кодыг өөрт хамгийн ойр байрлах нотариатчид үзүүлэн итгэмжлэлээ авна.
Үйлчилгээний хураамжийн мэдээллийг дараах холбоосоор орж авна уу. https://prague.embassy.mn/subcategory/773
Цахим нотариатын системд бүртгүүлэх болон итгэмжлэл бичих асуудлаар ЭСЯ-ны 224 311 198, 775 874 222 дугаарын утсаар болон [email protected] цахим шуудангаар холбогдож тодруулах боломжтой.