МОНГОЛ, ЧЕХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА - 2024 ОНД
2025-02-06
1. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы үеэр 9 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Ян Липавскитай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.
3. Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын ГХЯ-д хоорондын Консулын дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалт 3 дугаар сарын 18-ны өдөр Прага хотноо боллоо.
4. Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлийн анхны хуваарьт шууд нислэгийг “Eznis Airways” компани 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 10 дугаар сарын 5-ны өдөр хүртэл үйлдэв. Шууд нислэгээр нийтдээ 4318 зорчигч зорчжээ.
5. Монгол Улсын Боловсролын яамны харьяа Боловсролын зээлийн сан, Карлын Их сургуулийн Хэл, мэргэжлийн сургалтын хүрээлэн хооронд 3 дугаар сарын 13-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
6. Чингис хаан үндэсний музей, Чехийн Үндэсний музей хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт 4 дүгээр сарын 24-ний өдөр Прага хотноо гарын үсэг зурав.
7. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд чехийн их, дээд сургуульд чех хэлээр суралцах 21 оюутан хүрэлцэн ирэв.
8. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Прага хотын Амьтны хүрээлэн хооронд Нөмрөгийн дархан цаазат газрын Сүмийн хоолойд тахь нутагшуулах, түүний амьдралын орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт 3 дугаар сарын 22-ны өдөр Прага хотноо гарын үсэг зурав.
9. Чингис хаан үндэсний музей, Чехийн Үндэсний музей хоорондын “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг Чехийн Үндэсний музейд гаргах тухай гэрээнд 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор нээгдэх бөгөөд 7 дугаар сарыг дуустал олон нийтэд толилуулна.
10. Карлын Их сургуулийн Ази судлалын хүрээлэн, Масарикийн Их сургуулийн Шашин судлалын тэнхим хамтран 4 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд “Монгол түүхэн гэрэл зурагт” эрдэм шинжилгээний бага хурлын зохион байгуулав.
11. Монгол, Чехийн бизнес эрхлэгчдийн форум Улаанбаатар хот болон Архангай аймагт болов. Форумд монголын 50 гаруй, чехийн 10 гаруй бизнес эрхлэгчид оролцов.
12. Карлын Их сургуулийн Ази судлалын хүрээлэнгээс “Mongolian language in Contact II” буюу монгол хэлний бусад хэлтэй холбогдсон харилцаанаас үүдэлтэй хувьслын талаарх хэл шинжлэлийн олон улсын эрдэм шинжилгээний хоёр дахь Бага хурлыг 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Прага хотноо зохион байгуулав.