Итгэмжлэл цахимаар илгээх
2025-05-07
Нотариатын үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэнтэй холбогдуулан нотариатын үйлчилгээ авах иргэд нэн тэргүүнд consul.notary.mn/login цахим хуудсанд нэвтэрч, цахим итгэмжлэлийн системд бүртгүүлэх шаардлагатай. Цахим нотариатын системд хэрхэн бүртгүүлэх зааварыг энд дарж үзнэ үү.
Бүртгэл үүсгэснээр итгэмжлэл үйлдэх боломжтой бөгөөд итгэмжлэл хэрхэн үйлдэх алхамтай энд дарж танилцана уу.
Анхаарах зүйлс:
- Итгэмжлэл үйлдэж буй Та зөвхөн өөрийн бүртгэлээрээ итгэмжлэл үйлдэнэ.
- Итгэмжлэлийг криллээр бичих бөгөөд итгэмжлэлийн хүчинтэй хугацаа 3 хүртэлх жил байж болно.
- Итгэмжлэлтэй холбоотой мэдээлэл болон итгэмжлэлийг хүлээн авах төлөөлөгчийн хувийн мэдээллийг /овог, нэр, регистрийн дугаар, хаяг, утас г.м/ сайтар нягталж, үнэн зөв бичнэ.
- Итгэмжлэл үйлдэхдээ итгэмжлэлтэй холбоотой хавсралт материалыг /гадаад паспорт, иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ г.м/ системд оруулж, хавсаргана.
- Итгэмжлэлийг ЭСЯ-нд ирсэн хойноо иргэдийг хүлээн авах танхимд байршуулсан компьютерт бичих боломжтой.
- ЭСЯ-наас хянаж Танд буцаан илгээсэн итгэмжлэлийг хэвлэж гарын үсгээ зурна.
- Гарын үсэг зурсан итгэмжлэлээ өөрийн биеэр эсвэл гэр бүл нэгтгэл, банк, үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийн өмчлөл, шүүх, цагдаатай холбоотойгоос бусад тохиолдолд шуудангаар болон цахим шуудангаар /nomin-orgil.b@mfa.gov.m, solongo.d@mfa.gov.mn/ ЭСЯ-нд ирүүлнэ.
- Таны итгэмжлэлийг ЭСЯ баталгаажуулан цахим нотариатын системээр Монгол Улс руу илгээх бөгөөд итгэмжлэлийн зүүн доод буланд байрлах QR код болон үсгэн кодыг Та өөрийн итгэмжлэлийг хүлээн авах этгээдэд илгээх шаардлагатай.
- Итгэмжлэл хүлээн авагч нь Таны илгээсэн QR код болон үсгэн кодыг өөрт хамгийн ойр байрлах нотариатчид үзүүлэн итгэмжлэлээ авна.
Цахим нотариатын системд бүртгүүлэх болон итгэмжлэл бичих асуудлаар ЭСЯ-ны 224 311 198, 775 874 222 дугаарын утсаар болон nomin-orgil.b@mfa.gov.mn, solongo.d@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдож тодруулах боломжтой.
Нотариатын үйлчилгээний хураамжийн мэдээллийг доорх холбоосноос авна уу.