Гэрлэлт бүртгэл
2025-05-07
Монгол Улсын иргэд хоорондоо эсхүл Монгол Улсын иргэн гадаадын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлэхэд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан дараах бичиг баримтыг бүрдүүлж, өөрсдийн биеэр ЭСЯ-нд ирж бүртгүүлнэ. Үүнд:
- Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх эсхүл гадаад паспорт
- Гэрлэхийг хүсэгчдийн төрсний гэрчилгээ /хуулбар эсхүл E-Mongolia системээс авах боломжтой/
- Гэрлэхийг хүсэгчдийн гэрлэж байгаагүй тухай лавлагаа. Хэрэв өмнөх гэрлэлтээ цуцлуулсан бол гэрлэлт цуцлалтын гэрчилгээ, шүүхийн шийдвэр, гэрлэлт цуцлуулсан тухай лавлагаа /E-Mongolia системээс авах боломжтой/
- Гэрлэхийг хүсэгчдийн гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн тус тусдаа гаргасан хүсэлт /Хүсэлтэд Гэр бүлийн тухай хуульд харшлах зүйл байхгүй, өөрийн хүсэлтээр гэрлэлтээ батлуулах хүсэлтэй байгаагаа өөрийн хувийн мэдээллийн хамт тусгасан байх/
- Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1.3 болон Гэр бүлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан гэрлэхийг хүсэгчдийн эрүүл мэндийн шинжилгээний бичиг. Эрүүл мэндийн тодорхойлолт буюу тухайн оршин сууж буй газрын эмнэлэг, өрхийн эмчээс авсан гэрлэгсдийн эрүүл мэндийн тухай тодорхойлолт /ДОХ, сүрьеэ, сэтгэцийн өвчний талаар тодорхойлолтод заавал дурдсан байх/
- Гэрч /насанд хүрсэн байх/
- Бүртгэлийн хураамж - https://prague.embassy.mn/subcategory/773
Монгол Улсын иргэн нь гадаадын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлэх тохиолдолд гадаадын иргэн нь дээрх бичиг баримтуудыг мөн адил бүрдүүлж, монгол хэлэнд албан ёсны орчуулуулагчаар орчуулуулсан байх шаардлагатай.
Гэрлэлтээ бүртгүүлэх хүсэлтэй иргэдийг нэн тэргүүнд Гэр бүлийн тухай хууль болон Иргэний хуулийг уншиж танилцахыг зөвлөж байна.