Төрсний бүртгэл

2025-05-07


Иргэний улсын бүртгэлий тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлж, төрсний гэрчилгээ авна. Хэрвээ 30 хоногоос хэтэрсэн тохиолдолд УБЕГ-аас төрөлт бүртгэлгүй тухай лавлагааг авч, ЭСЯ-нд бүртгүүлнэ. Хүүхдэд төрсний гэрчилгээ авахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
 
Гэрлэлтийн бүртгэлтэй эцэг, эхээс төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авахад:
 
 
Гэрлэлтийн бүртгэлгүй эцэг, эхээс төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авахад дараах бичиг баримтыг нэмж бүрдүүлнэ:
 
  • Эцэг, эхийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /E-Mongolia системээс авах боломжтой/
  • Хүүхдийг эцгээр нь овоглуулах тухай эцэг, эхийн тус тусдаа гаргасан хүсэлт
  • Эцэг тогтоолтын бүртгэл /энд дарж загварыг татаж авах боломжтой/
 
Хүүхдийг эхээр овоглох тохиолдолд дараах бичиг баримтыг нэмж бүрдүүлнэ:
 
 
Хэрвээ хүүхдийн эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн бол тэдний дундаас төрсөн хүүхдийг бүртгүүлэхэд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлнэ. Мөн шинээр төрсөн хүүхдийг Монгол Улсын иргэнээр төрсний бүртгэлд бүртгүүлэх тухай эцэг, эх харилцан тохиролцож тус тусдаа гаргасан хүсэлтийг хүүхэд төрснөөс хойш 30 хоногийн дотор гаргаж, бүртгүүлэх боломжтой. 
 
Хүүхдийн гадаадын иргэн эцэг эсхүл эхийн өргөдлийг монгол хэлэнд албан ёсны орчуулагчаар орчуулуулсан байх шаардлагатай. 
 
Иргэний улсын бүртгэлийн тухай хуультай доорх холбоосоор танилцах боломжтой.