Цахим үнэмлэх авахад бүрдүүлэх бичиг баримт

2025-05-07


Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар Монгол Улсын иргэн 16 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэх авах үүрэгтэй. Иргэний үнэмлэх захиалах иргэд ЭСЯ-нд өөрийн биеэр ирж, хурууны хээгээ өгч, зураг авхуулах бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
 
  • Төрсний гэрчилгээ /хуулбар эсхүл E-Mongolia системээс авсан лавлагаа байж болно/
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэх /хуулбар эсхүл E-Mongolia системээс авсан лавлагаа байж болно/
  • Цахим үнэмлэх хэвлүүлэх хураамж - https://prague.embassy.mn/subcategory/773
 
Харин 25, 45 нас хүрсэн иргэн тухайн насанд хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхээ солиулж, сунгалт хийлгэх бүртгэлийг ЭСЯ-нд өөрийн биеэр ирж хийлгэх бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
 
  • Гадаад паспорт болон өмнөх иргэний үнэмлэх
  • Төрсний гэрчилгээ /хуулбар эсхүл E-Mongolia системээс авсан лавлагаа байж болно/
  • Цахим үнэмлэх хэвлүүлэх хураамж - https://prague.embassy.mn/subcategory/773https://prague.embassy.mn/subcategory/773
 
Иргэний үнэмлэхээ хаясан, гээгдүүлсэн, гэмтээж ашиглах боломжгүй болгосон тохиолдолд Монгол Улс дахь харьяа хороо, дүүрэг, УБЕГ болон нэг цэгийн үйлчилгээнээс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан итгэмжлэлээр авах боломжтой.