Итгэмжлэл цахимаар илгээх

2025-07-07


Нотариатын үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэнтэй холбогдуулан нотариатын үйлчилгээ авах иргэд нэн тэргүүнд consul.notary.mn/login цахим хуудсанд нэвтэрч, цахим итгэмжлэлийн системд бүртгүүлэх шаардлагатай.
 
Цахим нотариатын системд бүртгүүлэх зааварыг энд дарж үзнэ үү.
 
Бүртгэл үүсгэснээр итгэмжлэл үйлдэх боломжтой болох бөгөөд итгэмжлэлийг үйлдэх дэс дараатай энд дарж танилцана уу. 
 
Анхаарах зүйлс: 
  • Итгэмжлэл үйлдэгч зөвхөн өөрийн бүртгэлээрээ орж итгэмжлэл үйлдэнэ. 
  • Итгэмжлэлийг криллээр бичих бөгөөд итгэмжлэлийн хүчинтэй хугацаа 3 хүртэлх жил байж болно.
  • Итгэмжлэлтэй холбоотой мэдээлэл болон итгэмжлэлийг хүлээн авах төлөөлөгчийн хувийн мэдээллийг (овог, нэр, регистрийн дугаар, хаяг, утас г.м) сайтар нягталж, үнэн зөв бичнэ. 
  • Итгэмжлэл үйлдэхдээ итгэмжлэлтэй холбоотой хавсралт материалыг (гадаад паспорт, иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ г.м) системд оруулж, хавсаргана.
  • Итгэмжлэлийг ЭСЯ-нд ирсэн хойноо иргэдийг хүлээн авах танхимд байршуулсан компьютерт бичих боломжтой.
  • ЭСЯ-наас хянаж Танд буцааж илгээсэн итгэмжлэлийг хэвлэж гарын үсгээ зурна.
  • Гарын үсэг зурсан итгэмжлэлээ өөрийн биеэр эсвэл шуудангаар болон цахим шуудангаар ([email protected]; [email protected]) ЭСЯ-нд ирүүлнэ.
  • Таны итгэмжлэлийг ЭСЯ баталгаажуулан цахим нотариатын системээр Монгол Улс руу илгээх бөгөөд итгэмжлэлийн зүүн доод буланд байрлах QR код болон үсгэн кодыг Та өөрийн итгэмжлэлийг хүлээн авах этгээдэд илгээх шаардлагатай.
  • Итгэмжлэл хүлээн авагч нь Таны илгээсэн QR код болон үсгэн кодыг өөрт хамгийн ойр байрлах нотариатчид үзүүлэн итгэмжлэлээ авна.
  • Харин ГЭР БҮЛ НЭГТГЭЛ, БАНК, САНХҮҮ, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БОЛОН ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ӨМЧЛӨЛ, ШҮҮХ, ЦАГДАА, НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙГ ӨӨР ХҮНЭЭР ХАРГАЛЗУУЛАН ИЛГЭЭХ гэх зэрэг тохиолдолд итгэмжлэлийг зөвхөн биеэр ирж үйлдэнэ.
  • Гэр бүл нэгтгэлээр итгэмжлэл авч буй иргэд дараахь зааврын дагуу итгэмжлэл бичнэ. Гэр бүл нэгтгэлээр Чех улсын ЭСЯ-нд виз мэдүүлэх итгэмжлэл бичихэд consul.notary.mn/login цахим хуудсанд өөрийн хаягаар нэвтэрч “Ерөнхий итгэмжлэл” цэс рүү орно.
Үүний дараа гарч ирэх сонголтоос “Иргэний бүртгэлийн байгууллагад төлөөлөх” хэсгийн “бусад” горимыг сонгоно. Ингэснээр дээд хэсэгт “бусад эрх” гэх хоосон зай үүсэх бөгөөд дараах агуулгыг бичнэ. Үүнд:
Миний хүү/охин ............ овогтой ................... /регистрийн дугаар, төрсөн огноо/ -г төлөөлөн Монгол Улс дахь Чех улсын ЭСЯ-нд Гэр бүл нэгдэх зорилгоор урт хугацааны виз, удаан хугацаанд оршин суух зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд холбогдох бичиг баримт өгөх, хариуг хүлээж авах, зохих баримтад гарын үсэг зурах, гэж бичнэ. Итгэмжлэлийн хүчинтэй хугацаа 6 сар байна.
 
Жич: Гэр бүл нэгтгэлээр хүүхдийн виз мэдүүлэх итгэмжлэлийг эцэг, эх нь тусдаа хүүхэд тус бүрээр бичих шаардлагатай.
 
 
 
Үйлчилгээний хураамжийн мэдээллийг дараахь холбоосоор орж авна уу. https://prague.embassy.mn/subcategory/773
 
Цахим нотариатын системд бүртгүүлэх болон итгэмжлэл бичих асуудлаар ЭСЯ-ны 224 311 198, 775 874 222  дугаарын утсаар болон n[email protected]; [email protected] цахим шуудангаар холбогдож тодруулах боломжтой.