images

ЦЭРГИЙН АЛБА ХААХ НАСНЫ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол хэл дээрх гарын авлага

2026-09-29

3

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1.4-т Монгол Улсын иргэн “эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үндсэн үүрэгтэй гэж заасан байдаг.
 
Цэргийн албаны тухай хуульд зааснаар цэргийн алба нь цэргийн жинхэнэ алба болон цэргийн бэлтгэл албанаас бүрдэнэ.
 
Цэргийн жинхэнэ албыг хугацаат болон гэрээт алба, ахлагчийн болон офицерын албаар хаахаас гадна хуульд заасан нөхцөл, журмын дагуу цэргийн дүйцүүлэх албыг биеэр болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаах боломжтой.
 
Чех болон Словак Улсад оршин сууж буй Монгол Улсын иргэн цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах мэдэгдэл хүлээн авсан тохиолдолд тухайн улсад оршин суугаа тухай тодорхойлолтыг ЭСЯ-наас авах боломжтой.
 
Цэргийн албаны тухай хуульд зааснаар хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, цэргийн алба хаагаагүй бөгөөд мөнгөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй иргэн гадаадад хувиараа ажил, хөдөлмөр эрхэлж байсан, эсхүл цагаачлан амьдарч байгаад эх орондоо эргэж ирсэн шалтгаанаар цэргийн жинхэнэ албаны татлагад ороогүй бол цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр нөхөн хаана.
 
Иймд цэргийн жинхэнэ алба хаах, дүйцүүлэн хаах, мөнгөн төлбөрийн хэмжээ, нөхөн төлбөр болон бусад холбогдох асуудлаар дэлгэрэнгүй мэдээллийг өөрийн харьяа аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабаас авахыг зөвлөж байна.
 
Иргэд Та бүхэн цэргийн албатай холбоотой асуудлаа хугацаанд нь тодруулж, холбогдох байгууллагатай мэдээллээ нягтлан ажиллана уу.