“ЭЛГЭЭ ОЙЛГОЁ” ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
“MonStep – Mongolian Steps in Czech” ТББ-аас элэгний эрүүл мэндийн талаарх “Элгээ ойлгоё” практик сургалтыг 2026 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Прага хотноо зохион байгуулж, 100 орчим иргэн хамрагдав.
Сургалтын үеэр элэгний эрүүл мэнд, вируст гепатит, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, эрсдэлт хүчин зүйлс, шаардлагатай шинжилгээнд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө. Түүнчлэн Чех Улсын эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг хэрхэн авах, эмчтэй харилцахад анхаарах зүйлс, яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай үед илэрч болох шинж тэмдгүүдийн талаар практик мэдээлэл хүргэв.
“MonStep – Mongolian Steps in Czech” ТББ нь Чех Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй, найдвартай мэдээлэл хүргэх, дэмжлэг үзүүлэх зорилготой боловсрол, мэдээллийн платформ юм. Тус байгууллага эрүүл мэнд, орчуулга, хууль эрх зүй, банк, санхүү зэрэг чиглэлээр практик сургалт, уулзалт, мэдээллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд цаашдын үйл ажиллагаандаа иргэдийг идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг уриалав.
Дараагийн сургалтыг 2026 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эцэг эх, хүүхэд, залуучуудад зориулан Чех Улсын боловсролын тогтолцоо, түүний шатлал, үйл ажиллагааны талаар зохион байгуулахаар төлөвлөж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг “MonStep – Mongolian Steps in Czech” ТББ-ын фэйсбүүк хуудаснаас авна уу.