images

ЧЕХ-МОНГОЛЫН НИЙГЭМЛЭГИЙН “ТЭНГЭР” ТОВХИМЛЫН 2026 ОНЫ НАМРЫН ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ

Монгол хэл дээрх гарын авлага

2026-09-25

4

Чех-Монголын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгээс эрхлэн гаргадаг “Тэнгэр” мэдээллийн товхимлын 2026 оны намрын шинэ дугаар хэвлэгдлээ.
 
Энэ удаагийн дугаарт Элчин сайд Б.Болормаатай хийсэн ярилцлагын хураангуй, Монголын соёл, боловсрол, олон нийтийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг нийтэлжээ.
 
Түүнчлэн Монголын тухай шинэ подкаст, Чех Улсад оршин суугаа монгол иргэдийн оролцсон видео төсөл, Прага хотноо зохион байгуулах эрүүл мэнд, соёл, олон үндэстний өдөрлөг зэрэг Монголтой холбоотой арга хэмжээнүүдийг онцлон танилцуулсан байна.
 
Мөн Чех-Монголын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж буй байгууллага, иргэдэд талархал илэрхийлж, нийгэмлэг байгуулагдсаны хоёр жилийн ойг тохиолдуулан цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтоо танилцуулжээ.
 
Товхимлын бүрэн эхийг доорх холбоосоор үзнэ үү: