images

ПРАГИЙН АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА

Үйл явдлын мэдээ

2026-09-23

5

Прагийн амьтны хүрээлэн 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр үүсгэн байгуулагдсаны 95 жилийн ойгоо тэмдэглэнэ.
 
 
Ойн баярын хүрээнд тус хүрээлэн болон түүний түнш байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй “Тахийг эргэн нутагшуулах” төслийн 15 жилийн ойд зориулсан тусгай хөтөлбөр зохион байгуулагдана. 
 
 
Тус арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайд Б.Болормаа оролцож, тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах хамтын ажиллагааны ач холбогдол, цаашдын зорилтын талаар үг хэлнэ. Мөн Монголын уран бүтээлчид тоглолтоо толилуулна.
 
 Огноо: 2026 оны 9 дүгээр сарын 28
 Монголын уран бүтээлчдийн тоглолт: 12:45 цагт
 “Тахийг эргэн нутагшуулах” төслийн үндсэн хөтөлбөр: 13:00 цагт
 Байршил: Прагийн амьтны хүрээлэн, Говь хэсэг
 Хаяг: U Trojského zámku 3/120, 171 00 Прага 7
 
Ойн баярын хүрээнд 1930-аад оны уур амьсгалыг харуулсан түүхэн хувцас, хуучин автомашины үзүүлбэр, амьд хөгжмийн тоглолт, бүжгийн сургалт, загварын үзүүлбэр, гэрэл зургийн үзэсгэлэн, амьтдын хооллолт болон тайлбарт хөтөлбөр зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдана.
 
Та бүхнийг гэр бүл, найз нөхдийн хамт хүрэлцэн ирж, ойн баярт оролцохыг урьж байна.
 
 Дэлгэрэнгүй мэдээлэл болон хөтөлбөр:
Prague Zoo to Celebrate its 95th Anniversary in Grand Style