ПРАГА ДАХЬ ДТГ-УУДЫН ХАНДИВААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛҮҮДИЙГ ШАЛГАРУУЛАВ
ЭСЯ Чех Улсад суугаа ДТГ-уудын Гэргий нарын Нийгэмлэгийн зохион байгуулдаг олон улсын хандив, сурталчилгааны 2025 оны өдөрлөгт Чех дэх монгол хонины ноосон оймс, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “O&M” компани, гар урлаач Г.Ичинхорлоо болон артист Н.Батбаяр нартай хамтран оролцсон. Манай иргэд энэхүү өдөрлөгт өөрсдийн бүтээгдэхүүнээ таниулан худалдаалж, хүмүүнлэгийн хандивт нэгдсэн.

Гэргийн нарын нийгэмлэг хандивын өдөрлөгөөр цугларсан 1.3 сая чех кроноор хэрэгжүүлэх хүмүүнлэгийн төслүүдийн саналыг хүлээн авч сонгон шалгаруулж 2026 оны 6 дугаар сарын 12-нд шалгарсан төслүүдийг танилцуулан хандивыг гардуулав. Тус арга хэмжээний нээлтэд Чех Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд П.Мацинка оролцож, сайн санааны үйлсэд нэгдэн оролцсон нийт оролцогчдод талархал илэрхийлэв.
Хандивын хүрээнд харааны болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох, аутизм болон дауны синдромтой хүүхдүүдийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх, хүүхдүүдэд хөгжмийн боловсрол олгох зэрэг 16 төсөл шалгарсан байна.

