ЭЛЧИН САЙД Б.БОЛОРМАА ЧЕХ УЛСЫН ГХЯ-НЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЕВРОПЫН БУС УЛСУУДЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТЭРГҮҮН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Б.Болормаа 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн яамны Аюулгүй байдал, Европын бус улсуудын асуудал хариуцсан Тэргүүн захирал Марек Либржицкийтэй танилцах уулзалт хийв.
Уулзалтын үеэр Элчин сайд Б.Болормаа олон жилийн уламжлалт түүхэн харилцаатай Монгол, Чехийн хамтын ажиллагаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрснийг онцолж, цаашид улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, батлан хамгаалах зэрэг бүхий л боломжит салбарт хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.
Тэргүүн захирал М.Либржицкий хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүхий л талын дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажиллахаа илэрхийлж, Элчин сайд Б.Болормаад ажлын амжилт хүслээ.