images

“МОНГОЛ, ЧЕХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 75 ЖИЛ: ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛД ХҮРСЭН ЗАМНАЛ” НОМ ХЭВЛЭГДЭВ

Үйл явдлын мэдээ

2026-04-26

128

2025 онд тохиосон Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан тус ЭСЯ-наас “Монгол, Чехийн хамтын ажиллагааны 75 жил: Иж бүрэн түншлэлд хүрсэн замнал” номыг эрхлэн гаргав.
 
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүх, үйл явдлыг өгүүлсэн энэхүү номонд XIII зуунаас өнөөг хүртэлх хугацаанд манай хоёр улсын харилцааны түүхэнд тохиосон онцлог гэж үзсэн 75 үйл явдал, харилцаа, хамтын ажиллагаанд гар бие оролцсон үе үеийн дипломатууд, зүтгэлтнүүд, эрдэмтэд, судлаачид, хувь хүмүүсийн дурсамж, дуртгал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлал, хоёр талын Элчин сайд нарын танилцуулга, Монгол, Чехийн харилцааны товчоон зэргийг 300 гаруй гэрэл зургаар баяжуулж, эмхэтгэн хэвлэлээ.
 
“Монгол, Чехийн хамтын ажиллагааны 75 жил: Иж бүрэн түншлэлд хүрсэн замнал” номыг эрхлэн гаргахад монгол, чех хэлээрх 200 шахам эх сурвалжийг ашигласан бөгөөд цаг хугацааны явцад бүдгэрсэн үйл явдлуудыг эх сурвалжаас нь тодруулахыг зорьсон болно.
 
Цөөн тоогоор хэвлүүлсэн энэхүү номын дээжээс Чех улс дахь Монголчуудын холбоо, ТББ-ууд, монгол хэл, соёлын сургууль, монголч эрдэмтэд, судлаачид, номын сангуудад хүргүүлэх болно.