images

ЭЛЧИН САЙД ЧЕХ УЛС ДАХЬ АЗИЙН ЭЛЧИН САЙД НАРЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Үйл явдлын мэдээ

2026-04-02

42

Элчин сайд Дамдины Гансүх энэ сарын 30-ны өдөр Чех Улсын Гадаад хэргийн дэд сайд хатагтай Марие Чатардоватай Прага дахь Азийн орнуудын Элчин сайд нарын зохион байгуулсан ажлын зоогт оролцов. Оролцогчид Чех улсын шинэ Засгийн газрын Азийн чиглэлд баримтлах бодлого, тэргүүлэх чиглэлүүд, мөн хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож ярилцав.
 
Энэхүү зоог-уулзалтыг Прага дахь Азийн орнуудын Элчин сайд нарын бүлгийн Тэргүүн, Японы Элчин сайд Кансүкэ Нагаока, Индонезийн Элчин сайд Рина П. Сумарно нар хамтран Индонезийн Элчин сайдын өргөөнд зохион байгуулаа.
 
Арга хэмжээнд Чех улсын Гадаад хэргийн яамны Аюулгүй байдал, Европын бус орнуудыг хариуцсан тэргүүн захирал М. Либржицкий, Дэд сайдын Ажлын албаны дарга, Элчин сайд Петр Микыска нар мөн байлцав.