images

ЧЕХ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД ХЭРГИЙН САЙД П.МАЦИНКА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Үйл явдлын мэдээ

2026-03-19

30

Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Петр Мацинка Элчин сайд Д.Гансүхийг 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, уулзав.
 
Уулзалтаар Элчин сайд Д.Гансүх Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг уламжилж, Монгол – Чехийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Мөн 2026 онд хоёр улсын хооронд хэрэгжүүлж, зохион байгуулахаар төлөвлөж буй айлчлал болон бусад арга хэмжээний талаар мэдээлэл өгч, ярилцав.
 
Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд П.Мацинка томилолтын хугацаагаа дуусган эх орондоо буцахаар төлөвлөж буй Элчин сайд Д.Гансүхийн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлж, цаашдынх нь ажил, үйлсэд амжилт хүслээ. Элчин сайдын зүгээс ажил үүргээ ийнхүү амжилттай хэрэгжүүлэхэд Чех улсын төр, засаг, ард түмэн найрсаг дотноор хүлээн авч, дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв.